Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-06 13:10 Уншсан: 268

Дотоод аудитын алба нь Улсын Их Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт,  санхүүгийн тайлан, Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж, эрсдэлийн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Тамгын газрын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, дотоод аудит хийх бодлого, арга зүй, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/Улсын Их Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн төсвийн багцын төлөвлөлтийн үндэслэл, төсвийн хуваарьтай танилцаж, санал, зөвлөмж өгөх;

3/Тамгын газрын төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, өр төлбөр, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, санхүүгийн тайлан мэдээний үнэн зөв байдалд явцын болон урьдчилсан аудит хийж санал, зөвлөмж өгөх;

4/Тамгын газрын санхүүгийн тайлан, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэхэд санхүүгийн аудит хийж, дүгнэлт гаргах;

5/Улсын Их Хурал, түүний Тамгын газрын эрхлэх ажлын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн төлөвлөлт, зарцуулалт, тайлагнах үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт гаргах;

6/Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах асуудлаар санал, зөвлөмж гаргах;

7/Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүргийн хэрэгжилт, дотоод нөөцийг үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгаа эсэхэд  гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гаргах;

8/Тамгын газрын үйл ажиллагаа хууль тогтоомжоор тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхэд аудит хийж, дүгнэлт гаргах;

9/Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг гаргаж, удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах;

10/Дотоод аудитын ажлын хүрээнд холбогдох нэгж, албан тушаалтнаас шаардлагатай асуудлаар судалгаа, лавлагаа, холбогдох материалыг гаргуулан авч, судалгаа шинжилгээ хийх;

11/Аудитын дүгнэлт, аудитын ажлын баримт нь үнэн зөв, нотлох баримтад үндэслэх бөгөөд дотоод аудитор чанарын баталгаажилт хийх;

12/Дотоод аудитын дүгнэлт, санхүүгийн хяналт шалгалтын дүнг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тухай бүр, шаардлагатай гэж үзвэл удирдлагын зөвлөлд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

13/Санхүүгийн хяналт шалгалтын дүн, аудитын дүгнэлтэд тулгуурлан гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулж, шийдвэрлүүлэх;

14/хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой, үнэн зөв байх, бие даасан, хараат бус байх, мэдээллийн нууцыг хадгалах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж, аудитын үйл ажиллагааг нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын зарчим, стандарт болон дотоод аудитын талаар мөрдөхөөр тогтоосон хуультогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх.    


Үүсгэсэн: 2017-02-06 13:02

Хуралдааны тов