Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Варшав дахь төвийн Ардчилсан институтын хүний эрхийн асуудал хариуцсан захирал, Варшав дахь Словян улсын Бүрэн эрхт элчин сайд ноён Жейнес Ленаркиктэй уулзлаа.

Монгол улс гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад өнгөрсөн оны 11 дүгээр сард элсээд удаагүй байгаа ч тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг өргөжүүлж байна.
 
Хууль зүйн байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл