Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.01.24-30)

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. 2022.01.26 http://parliament.mn/n/ae3yn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2022.01.26 http://parliament.mn/n/ac3yn 

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав. 2022.01.26 http://parliament.mn/n/ao3yn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна. 2022.01.27 http://parliament.mn/n/aa3yn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. 2022.01.27 http://parliament.mn/n/ah3yn

Улсын Их Хурлын 2022 оны  ээлжит бус чуулган  эхэллээ. 2022.01.28 http://parliament.mn/n/3a3yn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан танхим болон цахим хэлбэрээр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. 2022.01.28 http://parliament.mn/n/3h3yn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.01.28 http://parliament.mn/n/4r3yn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.01.29 http://parliament.mn/n/4e3yn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2022.01.29 http://parliament.mn/n/4o3yn

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.01.29 http://parliament.mn/n/4c3yn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.01.29 http://parliament.mn/n/4a3yn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдан, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2022.01.29 http://parliament.mn/n/4h3yn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын 2022 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2022.01.29 http://parliament.mn/n/4w3yn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.01.29 http://parliament.mn/n/5y3yn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.01.29 http://parliament.mn/n/5o3yn

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2022.01.30 http://parliament.mn/n/5h3yn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанд гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гурван асуудал хэлэлцэхээр болсныг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 2022.01.30 http://parliament.mn/n/hr3yn

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл