Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 22 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг  соёрхон батлах тухай, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ.

Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв.

Тухайлбал, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд,  “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласнаараа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

Тиймээс Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйлийн үйлчлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл