Улсын Их Хурлын гишүүд /2000-2004 он/

УИХ 7 байнгын хороотой байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллаар нь авч үзвэл МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даагч 1 гэсэн төлөөлөлтэй байв. Бүрэн эрхийнхээ хугацаанд 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 51 хуулийг хүчингүй болгосон байна. Олон улсын гэрээ, конвенц 110-ыг соёрхон баталжээ.