Улсын Их Хурлын гишүүд /2004-2008 он/

Энэ удаагийн УИХ 11 байнгын хороо, 8 дэд хороотой ажиллаж байгаад 2006 оноос 7 байнгын хороотой болжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуульд улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, БНН 1 суудал авч, бие даан нэр дэвшсэн 3 хүн сонгогдсон байна. 89 хууль шинээр баталж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн олон улсын гэрээ, конвенц 68-ыг соёрхон баталж, 50 хуулийг хүчингүй болсонд тооцжээ.