Улсын Их Хурлын гишүүд /1996-2000 он/

УИХ 1996-1997 онд 5 байнгын хороотой байсан бол 1997-2000 онд 7 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллаар авч үзвэл 50 нь МҮАН-МСДН-МШАН-НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, 25 нь МАХН, 1 нь МУНН-ын төлөөлөл байжээ. Энэ УИХ шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенц 71-ийг соёрхон баталсан байна.