Улсын Их Хурлын гишүүд /2012-2016 он/

Найман байнгын хороо, 10 дэд хороотой байв. Энэ удаагийн сонгуулиар АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 төлөөлөлтэй, бие даан нэр дэвшигч 3 хүн сонгогджээ. Энэ удаагийн сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан. Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг мөн анх удаа автоматжуулсан системээр явуулсан. Бүрэн эрхийн хугацаандаа 135 хууль шинээр баталж, 953 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, олон улсын гэрээ, конвенц 55-ыг соёрхон баталсан байна.