Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тойм

  2013-12-02 00:00  166
Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14.00-15.50 цагт Төрийн ордоны В танхимд болов. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, С.Баярцогт, Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар, Ж.Энхбаяр нарын ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсгийн бэлтгэсэн 36 санал, Тагнуулын ерөнхий газрын 6 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураав.


Тоймыг бэлтгэсэн:
Хууль зүйн байнгын
хорооны референт Ч.Батбямба

  2016-09-22 08:10  166