Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

  2018-01-07 14:57  284

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна.



Өнөөдөр (2018.01.07) 14.00 цагийн байдлаар тэмцээний долоо дугаар өрөг эхэлсэн бөгөөд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа нар эрэгтэй баг тамирчдыг 5 ½ оноогоор тэргүүлж байна. Харин Баянгол дүүргийн иргэн Я.Номин-Эрдэнэ, Архангай аймгаас оролцож буй Т.Амарзаяа нар 5 оноогоор эмэгтэй тамирчдыг манлайлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-01-07 14:57  284