Улсын Бага Хурлын гишүүд /1990-1992 он/

1990 оны долоодугаар сард Монгол Улсад анх удаа олон намын  оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурал (АИХ)-ыг шинэчлэн байгуулж, улмаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал (УБХ)-ыг байгуулсан билээ. УБХ таван байнгын хороотой үйл ажиллагаа явуулж байв. Гишүүний суудал, улс төрийн намын харьяаллыг авч үзвэл МАХН 33, МоАН 13, МСДН 4, МҮДН 3 гэсэн төлөөлөлтэй байв. УБХ 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 17 гэрээ, конвенц соёрхон баталжээ.