ХЗБХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2022-06-17 17:03  245

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.17/ хуралдаан 16 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.  


Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулт, саналтай гишүүн байгаагүй. Ингээд эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2022-06-17 17:03  245