Улсын Их Хурлын гишүүд /1992-1996 он/

УИХ 10 байнгын хороотой (1995 онд 6 болгож цөөлсөн) үйл ажиллагаа явуулж байв. МАХН 70, МоАН-МҮДН-НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 гэсэн төлөөлөлтэй байв. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 137 хууль баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 46 хуулийг хүчингүй болсонд тооцсон байна. Мөн олон улсын гэрээ, конвенц 40-ийг соёрхон баталжээ.