Цэс

Холбоо барих

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар бүлэг /Урьдчилан сэргийлэх арга хэмжээ/, 5 дугаар бүлэг /Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ/-ийнхэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийн тайлан эцэслэн боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, тайланг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 2.  Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2 багцаас бүрдэнэ. Конвенцийн бүлэг тус бүр дээр Зөвлөх ажиллуулах тул аль бүлгийн тайланг үнэлж нэгтгэх талаар ирүүлэх материалд дурдсан байна. Нэгзөвлөхийн баг зөвхөн 1 багц ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ. Үүнд:

  • I багц ажил, үйлчилгээ –  Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II бүлэг /Урьдчилан сэргийлэх арга хэмжээ/.
  • II багц ажил, үйлчилгээ –  Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн V бүлэг /Хөрөнгө буцаан олгох/.  

 Тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх багийн гишүүдэд дараах ерөнхий шаардлага тавигдана:  

o   Мэргэжил: Багийн гишүүн эрх зүй, төрийн удирдлага, засаглал, социологийн чиглэлээр мэргэшсэн байна.

o   Туршлага: Судалгаа шинжилгээний ажлын өндөр чадвартай, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж байсан бол давуу тал болно.

o   Чадвар: Интернет, мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах чадвартай байх.

o   Хэлний мэдлэг: Багийн гишүүд нь Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

 Гэрээт ажлыг 90 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага буюу гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний 9:00 цагаас 02 дугаар сарын 04-ний 17:00  цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ доор дурдсан хаягаар битүүмжлэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

  

Хаяг:

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” Төслийн нэгж,

УИХ-ын Тамгын газар, Монгол Улс, 14201 Улаанбаатар хот, Төрийн ордон 134 тоот өрөө,

Утас: +976-51-263143,

splp.parliament.mn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл