Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МУБИС дээр ажиллав

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.04.25) Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нээж буй Багшийн хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны сайдын зөвлөх С.Мөнхбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, МУБИС-ийн захирал, доктор Д.Мандах нар оролцож, баяр хүргэж үг хэллээ. 



Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, багш нараа хөгжүүлж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаарч, Багшийн хөгжлийн төв нээж байгаад баяр хүргэе. Багшийг нэг талаас багшийнх нь хувьд, нөгөө талаас хүнийх нь хувьд хөгжүүлэхэд энэ төв үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэв. 



Дараа нь тус сургуулийн “Моноцүкүри” болон “Зайны сургалтын төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, Дорнод их сургууль болон Архангай аймаг дахь Багшийн сургуулийн удирдлагуудтай цахим ярилцлага хийж, боловсролын салбарын шинэчлэлийн талаар товч мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл