Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно

  2022-03-07 14:35  771


Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ:  https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан.

         Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Б.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар ажиллаж байна.

         Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй тус холбоосоор танилцана уу.

/http://forum.parliament.mn/projects/11102/

 

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба


  2022-03-07 14:35  771