Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-06-16 10:06 Уншсан: 55


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 22 дахь дугаарт Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Энэ хуулиар авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. Мөн тус хуулийн хамт батлагдсан Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг нийтэлсэн байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах бөгөөд нялх, балчир хүүхдийг хооллох зориулалтын бүтээгдэхүүн, хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл, нялх, балчир хүүхдийн хүнс, хооллох, хэрэгслийн зар сурталчилгаа, нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн мэдээлэл, сургалтын талаар хуульд хэрхэн тусгасан талаархи мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа болон усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, усан замын тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах юм.

Мөн дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай            УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-06-27 10:06

Хуралдааны тов