Цэс

Холбоо барих

“Хууль зүйн техникийн суурь ойлголт” сургалтыг зохион байгууллаа

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Хууль, эрх зүйн газар хамтран “Хууль зүйн техникийн суурь ойлголт” сургалтыг өнөөдөр /2022.06.13/ зохион байгууллаа.


Хууль эрх зүйн газрын ажилтнууд оролцсон сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Доктор /LLD/, профессор Б.Амарсанаа  Хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд харьцуулсан эрх зүйн аргыг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын иргэний болон арилжааны эрх зүйн шинэтгэлийн жишээгээр тайлбарласан юм.


Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой Парламентын сургалтын хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд оролцогчид хуулийн төслийн эх бичвэр, онцлог бичвэр, бичилт, хууль зүйн техникийн үүрэг, ач холбогдол, хууль зүйн техникийн арга хэрэгсэл сэдвээр илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл