Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг 222 газарт хийж, иргэдийн саналыг сонсоод байна

Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “…Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо богино хугацаанд  ажиллаж, төслийг иргэдэд танилцуулан, санал, бодлыг нь сонсож байгаа юм.

Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонсоод байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл