Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.06.19-26/ 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ. 2017.06.20

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ. 2017.06.20

Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулав. 2017.06.21

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидиговыг хүлээн авч уулзав. 2017.06.21

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.06.22

УИХ-ын гишүүн, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь Европын парламент дахь Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн орлогч дарга Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.06.24

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд сонгогчийн хувиар саналаа өглөө. 2017.06.26

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл