Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын зорилго, стратеги

Тамгын газрын алсын хараа

Төлөөллийн ардчиллыг бэхжүүлж, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, шилдэг туршлагад тулгуурласан мэргэжлийн, шинэлэг, үр бүтээлтэй үйлчилгээг үзүүлнэ.

Тамгын газрын эрхэм зорилго

Улсын Их Хурлын Тамгын газрын эрхэм зорилго нь төлөөллийн ардчиллын тулгуур-УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаж, шуурхай үйлчилгээг үзүүлдэг тогтвортой, хараат бус, мэргэшсэн, чадварлаг алба байхад оршино.

Тамгын газрын үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим

1.хууль дээдлэх ёсыг эрхэмлэх;
2.Тамгын газрын үйлчилгээ шуурхай, тэгш хүртээмжтэй, шинэлэг, үр бүтээлтэй байх;
3.хараат бус, мэргэшсэн, тогтвортой байх;
4.хариуцлагатай, ёс зүйтэй байх;
5.ил тод, нээлттэй байх.

Тамгын газрын стратеги зорилт

1.Улсын Их Хурлын хууль тогтоох үйлажиллагааны бүтээмж, үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

2.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд дэмжлэг үзүүлнэ;

3.Парламентын нээлттэй байдлын тунхагийг баримтлан Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

4.Улсын Их Хурлын олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох ажлын хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ;

5.Улсын Их Хурал, түүний Тамгын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ;

6.Улсын Их Хурлын чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, дэд бүтцийг бүрдүүлэх, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ;

7.Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмж, үр нөлөөг дээшлүүлэх, парламентын ажлын мэргэшсэн албаны бодлого, эрх зүй, эдийн засгийн баталгаа, тогтолцоог бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл