Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ

  2016-07-08 01:00  506

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  өнөөдөр /2016.07.08/ Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2016-09-22 23:35  506