Инфографик: Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга

  2021-04-08 14:42  47

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эцэслэн баталлаа.   

     

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалт тусгагдсан.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эцэслэн баталлаа. 


Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалт тусгагдсан болно.

Улсын Их Хурлын Тамгын газар 


  2021-04-08 13:57  47