Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 40 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Тогтоолын төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.

Мөн Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг  тус тус нийтлэв.

Засгийн газрын тогтоолоор баталсан  “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  Үүнийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэллээ. Тухайлбал, “Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ” гэсэн хэсгийг нэмжээ. Мөн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  Монголбанкинд хүүхдийн мөнгөний тусгай дансыг нээлгэнэ. Монголбанк уг данснаас арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж, тайланг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэсэн нэмэлт оруулсан байна. Үүнээс гадна Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмаар нарийвчлан зохицуулахаар энэ тогтоолд нэмэлт оруулсан байна.

 

                    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

                                       2012 оны 10 дугаар сарын 26

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл