Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.04.11-04.15)

  2022-04-18 11:01  353

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 09-ний өдөр Дорноговь аймагт ажиллаж, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн асуудлаар аймаг, сумын удирдлагууд, байгаль орчны асуудал хариуцсан ажилтнуудтай цахим уулзалт хийлээ. 2022.04.11 http://parliament.mn/n/fo4yn


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай, Маягтын загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. 2022.04.12 http://parliament.mn/n/8o4yn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Дараа нь Улсын Их Хурлын С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 2022.04.12 http://parliament.mn/n/8w4yn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа. Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Доржийн Далхжавыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Анхбаярын Батбаярыг томилох асуудлаар Хараат бус шинжээчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Дараа нь Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Хуралдааны төгсгөлд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо. 2022.04.12 http://parliament.mn/n/gc4yn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  Дараа нь Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжсэнгүй. Хуралдааны төгсгөлд  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2022.04.12 http://parliament.mn/n/ee4yn

Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаанаар Дэд хорооны 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв. 2022.04.13 http://parliament.mn/n/ea4yn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үргэлжлүүлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарын сайд мэдээлэл хийв. Хуралдааны төгсгөлд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ. 2022.04.13 http://parliament.mn/n/jy4yn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2022.04.13 http://parliament.mn/n/jc4yn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2022.04.13 http://parliament.mn/n/ja4yn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд  Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 2022.04.13 http://parliament.mn/n/jh4yn

Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. 2022.04.13 http://parliament.mn/n/ky4yn

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2022.04.14 http://parliament.mn/n/mo4yn

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийв. 2022.04.14 http://parliament.mn/n/ka4yn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2022.04.14 http://parliament.mn/n/mr4yn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа. 2022.04.14 http://parliament.mn/n/my4yn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ. 2022.04.14 http://parliament.mn/n/me4yn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оын 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. Хуралдаан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны  төгсгөлд  Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 2022.04.14 http://parliament.mn/n/mc4yn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм. Мөн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Упсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх түр хороо байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа. 2022.04.15 http://parliament.mn/n/mh4yn


  2022-04-18 09:39  353