Цэс

Холбоо барих

“Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна

“Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлд

өгүүлэл хүлээн авч байна


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлийн 3 дахь дугаар (2021 оны эхний хагас жилд нийтлэгдэх) “ХӨГЖЛИЙН БОДЛОГО” сэдвээр гаргах тул эрдэмтэн судлаачид Та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Нийтлэл хүлээн авах хугацаа (сар/өдөр):

·      Нийтлэл илгээх V/15

·      Хянан магадлах V/24

·      Засварласан нийтлэл илгээх V/30

Бүтээлд тавих шаардлага:

1.      Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал, түлхүүр үг, хураангуй нь монгол, англи хэл дээр байх;

2.      Бүтээлээ ирүүлэхдээ зохиогчийн зураг (300-аас доошгүй нягтаршилтай, jpg, psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;

3.      Бүтээлийг MS Word програмаар, үндсэн бичвэрийг Arial, 11 pt, мөр хоорондын зай 1 (single); эшлэл, зүүлтийг Arial, 10 pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд docx өргөтгөлөөр ирүүлэх;

4.      Бүтээл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй байх;

5.      Эшлэл, ном зүй нь олон улсын АРА стандартын дагуу бичигдсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;

6.      Гарчиг, түлхүүр үгс, товчлол, эх сурвалжийн жагсаалт, хавсралтаас гадна-2500-аас доошгүй үгтэй байна.

Ирүүлсэн бүтээл нь дээрх шаардлагыг хангаагүй бол сэтгүүлийн редакц шаардлага хангуулахаар зохиогчид буцаах ба буцаасан тохиолдолд дахин шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалзана.

Нийтлэл илгээх хаяг:

                     И-мэйл: [email protected]

                     Утас: +976-51-262520, 260443, 95953113

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл