Цэс

Холбоо барих

Дэд ажлын хэсэг хуралдлаа


  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

  Уг тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий  ажлын  дэд хэсгийг байгуулж, өнөөдөр /2022.01.14/ эхний хуралдаанаа хийлээ.   


    Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхоны хөндий нийслэлийн баримжаатай шинэ “Хархорин” хот сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, ажлын  дэд хэсгийн гишүүд асуулт асууж, санал солилцов. 


Ташрамд дурдахад, Дэд ажлын хэсгийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Усны газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн удирдлагууд, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь МАН-ын бүлгийн  холбогдох албан тушаалтан нийт 24 хүний төлөөлөлтэй байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл