"Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт

  2012-12-18 00:00  234
2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн Байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн болно. “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар тус Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн, тогтоолын төслийг баталж өгнө үү. Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН

  2016-09-22 13:45  234