Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.11.01-11.05/

  2021-11-08 12:26  260

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдийн хуралдаанаар эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Байнгын хорооны хуралдаанаар үргэжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолтой холбоотой хууль зүйн лавлагааг сонссон бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Бямбадулам, ахлах зөвлөх Г.Золжаргал нар танилцууллаа. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.  Хуралдааны төгсгөлд ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2021.11.02 http://parliament.mn/n/4yayn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын захирамжид багтсан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх цаглавар батлав. 2021.11.02 http://parliament.mn/n/4eayn

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.02 http://parliament.mn/n/4cayn

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдав. 2021.11.02 http://parliament.mn/n/4wayn

Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн талаар болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл сонслоо. 2021.11.01 http://parliament.mn/n/4aayn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн М. Конкиевичийг хүлээн авч уулзлаа. 2021.11.03 http://parliament.mn/n/hwayn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөллийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. 2021.11.03 http://parliament.mn/n/5cayn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2021.11.03 http://parliament.mn/n/5wayn

УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа “Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. http://parliament.mn/n/5oayn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлэцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив.  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Дараа нь ““Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэв. 2021.11.03 http://parliament.mn/n/5eayn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.11.03 http://parliament.mn/n/hrayn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.03 http://parliament.mn/n/haayn

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын төлөөлөлтэй цахим уулзалт хийв. 2021.11.03 http://parliament.mn/n/7eayn

Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар оролцлоо. 2021.11.04 http://parliament.mn/n/7hayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2021.11.04 http://parliament.mn/n/7oayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Дараа нь  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг- Очир, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нараас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.11.04 http://parliament.mn/n/6cayn 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев “Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум”-ын оролцогчидтой уулзаж,  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 2021.11.04 http://parliament.mn/n/6eayn

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. 2021.11.05 http://parliament.mn/n/6oayn


  2021-11-08 11:43  260