Цэс

Холбоо барих

Ажлын дэд хэсэг хуралдав

    Байгаль орчныг хамгаалах тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн хурал өнөөдөр (2021.04.2.28) цахимаар боллоо.


    Ажлын дэд хэсгийн энэ удаагийн хуралд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг оролцож, дэд ажлын хэсгийн гишүүдэд төслийн талаар санал, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Ажлын хэсэгт танилцуулах Байгаль орчныг хамгаалах тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэв.

    Байгаль орчныг хамгаалах тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл