УИХ-ын дарга М.Энхболд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг угтан мэндчиллээ

  2016-09-08 01:00  245

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хийх албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2016-09-22 23:55  245