Цэс

Холбоо барих

СТ-17/202 Тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцаа: Монгол Улс болон гадаад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалт

Судалгааны нэгдүгээр хэсэгт тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцааг зөвшөөрсөн болон хязгаарлагдмал хүрээнд зөвхөн хүмүүнлэгийн зорилгоор зөвшөөрсөн Австрали, АНУ, БНЭУ, Нидерланд, ИБУИНВУ болон ОХУ зэрэг орнуудын, хоёрдугаар хэсэгт тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцааны бүхий л хэлбэрийг хориглосон БНТУ, тус харилцааг хуулиараа хориглоогүй улс болох БНСУ-ын туршлагыг эрх зүйн орчны хүрээнд тус тус судаллаа. Судалгаанаас үзэхэд, тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцааны асуудлаар улс орнууд нэгдсэн бодлого, шийдэлд хүрээгүй, дэлхийн ихэнх орнуудын хувьд тус асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ч сүүлийн жилүүдэд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцааг зарим оронд хориглосон, зарим оронд ашгийн болон ашгийн бус бүхий л хэлбэрийг зөвшөөрсөн байна. Зохицуулалт бүхий дийлэнх орнуудын хувьд хүмүүнлэгийн журмаар хүүхдээ тээгч эхээр тээлгэж төрүүлэхийг буюу байгалийн жамаар хүүхэд олох, тээх боломжгүй хүмүүст тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэхийг зөвшөөрдөг байна. Энэ тохиолдолд хүүхэд тээж, төрүүлэхтэй холбоотой зардлаас бусад “нөхөн олговор”-ыг тодорхой хэмжээнд хориглосон байна.
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл