Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын зохион байгуулалт

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ХЭЛБЭР

Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэнхэлбэр нь ЧУУЛГАН байна. Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, түр хороо,түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Улсын Их Хурлын чуулганАНХДУГААР, ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС, ОНЦГОЙ гэсэн хэлбэртэй байх бөгөөд Улсын ИхХурал ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН хийж болно.

АНХДУГААР ЧУУЛГАН

Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсанөдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж, хуралдуулна.

Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  1. Шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийгнь хүлээн зөвшөөрөх
  2. Улсын Их Хурлын даргыг сонгох
  3. Нам, эвслийн бүлэг байгуулсантухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох
  4. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох
  5. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгынхорооны дарга нарыг сонгох
  6. Ерөнхий сайдыг томилох
  7. Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрынбүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлах


8. Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдынтанилцуулгыг сонсох

9. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангарагөргүүлэх

10. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох,эсэх асуудлаар шийдвэр гаргах.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл