Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

  2014-05-21 00:00  305

2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагаас “Б” танхимд Эдийн засгийн болон БОХХААБХ-дын 10/09 тоот тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болов.

Ажлын хэсгийн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын гишүүд болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн ахлагч болон гишүүд дэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуун, хариулт авч, уг хуулийн төсөлтэй холбогдуулан уул уурхайн чиглэлийн төрийн бус байгууллагуудаас саналуудыг авах, гадаад улс орнуудын энэ чиглэлээрх эрх зүйн орчинтой харьцуулсан судалгаа, хуулийг хэрэгжүүлэхэд төсөвт хэрхэн нөлөөлөх нөлөөллийн судалгаа, дүгнэлтийг Тамгын газар болон холбогдох бусад газруудаар гаргуулах, гаргасан саналуудыг нэгтгэн дараагийн ажлын хэсгийн хуралдаанд оруулахад бэлтгэж, бэлэн болгох зэрэг үүрэг чиглэлийг дэд ажлын хэсгийнхэнд өглөө.

Мөн маргааш 11.00 цагаас Уул уурхайн яаман дээр уг хуулийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтов.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.


  2016-09-22 09:00  305