Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газар эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр /2017.03.07/ УИХ-ын Тамгын газар, УИХ-ын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.




Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нээж хэлсэн үгэндээ, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага төдийгүй бүх гэр бүл, хамт олны эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг баяр хэмээн онцолж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл