Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-11-28 11:11 Уншсан: 48

        Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны В танхимд хуралдав.

       Хуралдаанд ажлын дэд хэсгийнгишүүд болох Хүнс, хөдөө ажахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Мал ажахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.

        Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлхуралдаан даргалагчаас өгсөн. Ажлын дэд хэсгийн гишүүд энэ өдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр ярилцаж саналаа нэгтгэн ажиллав.

Хуралдаан 16.00 цагт өндөрлөв.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Үүсгэсэн: 2017-11-28 17:11

Хуралдааны тов