ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2019.04.22-26/

  2019-04-29 10:01  476

 

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2019.04.22 http://www.parliament.mn/n/3jco

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцлоо. 2019.04.23 http://www.parliament.mn/n/37co

 

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхий номын өдөр” тохиодог билээ. Энэ  өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа. http://www.parliament.mn/n/4bco

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Дараа нь Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдРадио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлШуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2019.04.23 http://www.parliament.mn/n/4fco

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. 2019.04.23 http://www.parliament.mn/n/4tco

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яамны үйл ажиллагаатай танилцлаа. Тус байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар тус яамны газар болон хэлтсийн дарга нартай уулзаж тулгамдаж байгаа асуудал болон шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцсан юм. 2019.04.23 http://www.parliament.mn/n/4ico

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж, ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тогтов. Дараа нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэн дэмжив. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр ирүүлсэн Элчин сайд эгүүлэн татах тухай саналыг зөвшилцөн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ. 2019.04.23 http://www.parliament.mn/n/43co

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. 2019.04.23 http://www.parliament.mn/n/5fco

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,  А.Сүхбат, Ж.Батзандан болон Байнгын хорооны ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Налайх дүүргийн Хонхор өртөөнөөс баруун урагш Хөлийн гол, Холбоо гурван нуурын орчимд байрлах автомашины зай хураагуур буюу иргэдийн нэрлэж заншсанаар аккумльятор задалж, хар тугалгыг нь ялгаж аван экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллав. 2019.04.23 http://www.parliament.mn/n/5pco

 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.24 http://www.parliament.mn/n/5tco

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг томиллоо. 2019.04.24 http://www.parliament.mn/n/5ico

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны төгсгөлд Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулахаар болсон. Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлыг хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулахаар боллоо. 2019.04.24 http://www.parliament.mn/n/57co

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжив. Мөн хуралдаанаар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжив. Дараа нь “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2019.04.25 http://www.parliament.mn/n/hpco

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтов. 2019.04.25 http://www.parliament.mn/n/hico

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэний дарааЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2019.04.26 http://www.parliament.mn/n/h7co

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”-гаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд оролцож үг хэлэв.  2019.04.26 http://www.parliament.mn/n/7bco

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч эдгээр асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тав хоногийн завсарлага авлаа. 2019.04.26 http://www.parliament.mn/n/h7co

 

“Монгол генералын өдөр”, Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол генералуудын төлөөллийг хүндэтгэн уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. 2019.04.26 http://www.parliament.mn/n/7fco

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


  2019-04-29 08:14  476