Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Байнгын хорооны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд болов.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, тус яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, мэргэжилтэн Р.Нарантуяа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү болон тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцлоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг, сургалтын үеэр холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал зөвлөмж, хүсэлтийг төсөлд тусгах ажлыг зохион байгууллаа.

Хуулийн төслийн талаар гаргасан зарчмын болон найруулгын шинжтэй саналын томьёоллыг боловсруулж дууссан бөгөөд төслийг Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ажлын дэд хэсгийн гишүүд 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Хүүхдийн төлөө үндэсний газарт хуралдаж, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр харилцан тохиролцлоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 17.30 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООЫН АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл