“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсголд иргэдийг оролцуулна

  2019-05-31 15:54  321

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хууль тогтоомжийн төслийн сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагыг урьж байна.

Хуулийн төслийн тухай:

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан.

Сонсох асуудал:

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхэд тулгарч байгаа асуудлыг тодорхойлох

Хэзээ:

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 09.00 цагт

Хаана:

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд

Бүртгэлийн хугацаа:

Оролцогчийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ.

Бүртгэх журам:

-     Иргэн, хуулийн этгээд нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар бүртгүүлнэ;

-     Хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ;

-     Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажна;

-     Бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

Холбоо барих:

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-425, Эдийн засгийн байнгын хороо /+976-51-262344, +976-51-260749, sonsgol@parliament.mn/

Цахимаар бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScu2WgBMBaRV-G5YqariBQmQ0wUMugiMKON2S2CEsU8wku3w/viewform

УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс


  2019-05-28 14:00  321