Цэс

Холбоо барих

Урилга

Хууль сахиулахуйн инноваци” ОУЭШХ-ын Эмхэтгэл-II-д илтгэл, хурлаас гарах зөвлөмжид саналаа ирүүлэх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форумаас 2014 оны 10 дугаар сарын 8-нд Төрийн ордонд хамтран зохион байгуулах “Хууль сахиулахуйн инноваци” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эхний эмхэтгэл-I орох илтгэлүүдийг хүлээн авсан болно.

Тус хурлыг их сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хуралд яам, агентлаг, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төв, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, шинжээч, практикийн ажилтнууд зэрэг өргөн төлөөлөл оролцоно.

Хурлын хүрээнд ирүүлсэн эмхэтгэл-I-д ороогүй илтгэл, хэлсэн үг, хурлын үйл явц, хурлаас гарсан зөвлөмжийг тусгасан Эмхэтгэл-II-ийг хэвлүүлэх тул эрдэмтэн, судлаач, багш, суралцагч, практик байгууллагын ажилтнууд 2014 оны 10 дугаар сарын 20-ны дотор илтгэлээ, мөн хурлаас гарах зөвлөмжид тусгах саналаа ирүүлэхийг хүсье!

      Илтгэлийн үндсэн чиглэл: Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, гамшгаас авран хамгаалах болон хууль сахиулах салбарт шинжлэх ухааны ололт, инноваци нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх талаар шинжлэх ухаан, онол, арга зүй, практикийн шинжтэй, гадаад, дотоодын тэргүүн туршлага, шинэ санал, санаачилга хэрэгжүүлэх боломжтой илтгэл хүлээж авна.

     Илтгэлд тавигдах шаардлага: Илтгэгч илтгэлдээ товч намтар, албан тушаал, гэрэл зургаа оруулахын зэрэгцээ илтгэлийн сэдэв болон 3-5 өгүүлбэрт багтаан бэлтгэсэн товчлолыг англи хэл (илтгэлийг англи хэлээр бэлтгэсэн тохиолдолд монгол хэлрүү, орос хэлээр бэлтгэсэн бол англи, монгол хэлрүү)-рүү орчуулж ирүүлнэ.

       Эх бичвэрт тавигдах шаардлага:

       1.   Боловсруулах программ- Microsoft Word;

       2.   Үсгийн фонд- Arial;

       3.   Үсгийн өндөр- 12;

       4.   Мөр хоорондын зай- 1.5;

       5.   Цаасны захын зай- Дээд, доод захаас 2 см, зүүн захаас 3 см, баруун захаас 1.5 см

Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байр,

Цагдаа судлалын төв, 105 тоот

[email protected]

                                                7015-5034, 9302-0288, 9886-4161

 

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл