Цэс

Холбоо барих

“Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага” сэдэвт чиглүүлэх сургалт боллоо

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр (2021.09.27) Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага” сэдэвт чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд Тамгын газрын ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалтыг тогтмол хийх зорилтыг дэвшүүлсэн.  Энэ хүрээнд Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ дахь намын бүлгийн ажлын алба, УИХ-ын гишүүний зөвлөх, туслах зэрэг нийт 85 ажилтан хамрагдав.

Уг сургалтыг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан удирдан явуулсан бөгөөд “Монгол Улсын Үндсэн хууль дахь төрийн эрх мэдэл хуваарилалт” сэдвээр илтгэл тавьсан юм.





“Төрийн эрх мэдлийн хуваарилалт ба хууль тогтоох байгууллага” сэдэвт чиглүүлэх сургалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэн шинэчлэн баталсан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтын талаар тодруулж, хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл