Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.05.15-19/


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүллээ. 2017.05.15


 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нартай уулзлаа. 2017.05.16

 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2017.05.16

 


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. 2017.05.16

 


УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэртэй уулзаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо. 2017.05.16

 


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ. 2017.05.16


 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг сонслоо. 2017.05.16

 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 2017.05.17


 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2017.05.17

 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.17


 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2017.05.17

 


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.05.17

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2017.05.17

 


УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, биелэлт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 2017.05.17

 


УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов. 2017.05.16


 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. 2017.05.18

 


УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 2017.05.18

 


УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2017.05.19


 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов. 2017.05.17

 


Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 409 дүгээр анги, урьдчилан хорих 461 дүгээр ангиудад ажиллав. 2017.05.19

 


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Израйлын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тус бүлгийн гишүүн Д.Мурат, З.Нарантуяа нар Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.05.19

 


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонслоо. 2017.05.19


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл