Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.03.15-19/

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган 93,2  хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. 2021.03.15 http://parliament.mn/n/soion  

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг. 2021.03.15 http://parliament.mn/n/swion

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсгол зохион байгуулах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 2021.03.15 http://parliament.mn/n/shion

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх болон “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн гурван асуудал хэлэлцсэн боловч хуулийн төслүүдийг санаачлагч нь буцаан татлаа. 2021.03.16 http://parliament.mn/n/ayion

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.  2021.03.16 http://parliament.mn/n/zhion

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаар, хоёр асуудал хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив. Мөн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сард зохион байгуулахаар тогтов. 2021.03.16 http://parliament.mn/n/aeion

Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. 2021.03.16 http://parliament.mn/n/aoion

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Хүний эрхийн үндэсний комисс болон Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангах асуудлаар санал солилцлоо. 2021.03.16 http://parliament.mn/n/awion

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2021.03.17 http://parliament.mn/n/3yion

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзан Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. 2021.03.17 http://parliament.mn/n/3oion

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71,6 хувь нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтов. Дараа нь Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг эгүүлэн татахыг олонх дэмжээгүй. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо. 2021.03.18 http://parliament.mn/n/4rion


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо.  2021.03.18 http://parliament.mn/n/4aion

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. 2021.03.19 http://parliament.mn/n/5eion

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.03.19 http://parliament.mn/n/5rion

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. 2021.03.19 http://parliament.mn/n/5oion 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл