ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.03.04-03.07/

  2019-03-11 09:16  528

 

Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Тэрбээр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ парламент болон Засгийн газрын харилцан уялдаатай, нэг зүгт харсан үйл ажиллагаа, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын үндсэн зорилт байх болно гэв. 2019.03.04 http://www.parliament.mn/n/zicy

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэлээ. 2019.03.04 http://www.parliament.mn/n/z3cy

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. 2019.03.04 http://www.parliament.mn/n/afcy

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. 2019.03.05 http://www.parliament.mn/n/ajcy

УИХ-ын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Мохаммад Файсал Аль-Мутайри Кувейт Улсын Үндэсний Ассамблейн даргын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэлээ. 2019.03.05 http://www.parliament.mn/n/a3cy

УИХ-ын дарга Г.Занданшатар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Филипп Мэрлин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь мөн Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн ажиллаж буйд нь ноён Г.Занданшатарт баяр хүргэв. 2019.03.05 http://www.parliament.mn/n/atcy

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзав. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. 2019.03.05 http://www.parliament.mn/n/aicy

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3fcy

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг Төрийн ордноо зохион байгуулав. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3pcy

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3jcy

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.07/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав. http://www.parliament.mn/n/33cy

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн магистрант, докторант оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаа, түүний хүрээнд хийгдэж буй шинэчлэл, батлагдан гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өгсөн юм. 2019.03.07 http://www.parliament.mn/n/4fcy

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос “Өнөөдөр" сонины сурвалжлагч тодруулга авав. 2019.03.07  http://www.parliament.mn/n/3icy

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 09 дугаарт Компакт гэрээ соёрхон батлах тухай УИХ-ын тогтоол, Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээг нийтэлжээ. http://www.parliament.mn/n/a7cy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-03-11 09:08  528