Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.09.20-09.24/

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. 2021.09.21 http://parliament.mn/n/3yzon

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-г хүлээн авч уулзлаа. 2021.09.22 http://parliament.mn/n/3ozon

“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо. 2021.09.23 http://parliament.mn/n/4yzon

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав. 2021.09.24 http://parliament.mn/n/4rzon

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. 2021.09.24 http://parliament.mn/n/4ezon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоов.  2021.09.24 http://parliament.mn/n/4wzon

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдаж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл сонслоо. 2021.09.24 http://parliament.mn/n/4azon

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл