Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн.  

Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн хоногийн хугацаанд ажиллаж байна.





Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд,  хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох бөгөөд энэ нь хуулийг тасралтгүй хэлэлцэх үйл ажиллагаанд хамаарахаар заасны дагуу ийнхүү ажиллаж байгаа юм.
Зургаадугаар сарын 21-ны байдлаар 12 гишүүн тойрогтоо ажиллаж, 4207 иргэний санал бодлыг сонсоод байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл