Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний талаарх БОХХААБХ-ны санал, дүгнэлт

 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫН ДЭД ХОРООНЫ 

 БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ АСУУДЛААРХБАЙГАЛЬ ОРЧИН, 

ХҮНС, ХӨДӨӨАЖ АХУЙНБАЙНГЫН ХОРООНЫ 

САНАЛ, ДҮГНЭЛТ

2020 оны 07 дугаар                                                                                    Улаанбаатар

сарын 09-ний өдөр                                                                                              хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5, 28 дугаар зүйлийн 28.1.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

 Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Телуханы Аубакар, Гочоогийн Ганболд, Гонгорын Дамдинням, Батсүхийн Саранчимэг, Цэвэгдоржийн Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

            Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаарх Байгаль  орчин,  хүнс, хөдөө  аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

            Анхаарал тавьсанд баярлалаа.

                        

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                      Б.БЕЙСЕН


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл