Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2016-10-05 17:10 Уншсан: 296

Гадаад харилцааны хэлтэс нь Улсын Их Хурал, Монголын парламентын бүлгэм,  Тамгын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохион байгуулах, олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, Олон улсын парламентын холбоо /цаашид “ОУПХ” гэх/, Монголын парламентын бүлгэм /цаашид “МПБ” гэх/-ийн харилцан хүлээсэн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, гадаад оронд айлчлах, гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангах, үйлчлэх чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, Тамгын газраас гадаад орнуудын парламент, тэдгээрийн Тамгын газар, олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах бодлогыг боловсруулах, тэдгээрийн өмнө Улсын Их Хурал, МПБ, Тамгын газрын зүгээс хүлээсэн үүргийг биелүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, харилцан хамтын ажиллагаа шинээр эхлүүлэх боломж, арга хэлбэрийн талаар судлах, санал боловсруулж удирдлагад танилцуулах;

 

2/ОУПХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, уг холбооноос гаргасан тогтоолыг орчуулж танилцуулах, тогтоолын хэрэгжилтийн тайланг тухай бүр ОУПХ-нд хүргүүлэх;

3/Улсын Их Хурал, МПБ, Тамгын газрын нэрийн өмнөөс зохих журмын дагуу Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улс орнуудад суугаа Элчин сайдын яамд болон холбогдох бусад байгууллагатай харилцах, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах;

4/гадаад орнуудын парламент, тэдгээрийн Тамгын газартай байгуулах хамтын ажиллагааны протокол, санамж бичиг, Улсын Их Хурал, МПБ-ийн Гүйцэтгэх хорооноос гадаад бодлого, олон улсын харилцааны асуудлаар гаргах баримт бичиг боловсруулах, орчуулах, биелэлтэд нь хяналт тавих;

5/Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүд, МПБ-ийн Гүйцэтгэх хорооны дарга, Тамгын газрын удирдлагаас бусад орны парламентын удирдлага, гишүүд, ОУПХ-ны удирдлага, нарийн бичгийн дарга нарт парламентын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хүргүүлэх захидал, урилга, илгээлт болон бусад баримт бичгийг боловсруулах, орчуулах;

6/гадаад бодлого, парламент хоорондын харилцааны асуудлаар зөвлөгөө өгөх, шаардлагатай лавлагаа, мэдээлэл, танилцуулгаар хангах;

7/Улсын Их Хурал, МПБ-ийн гадаад бодлого, үйл ажиллагаа, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн талаар шаардлагатай тохиолдолд тус улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлэх;

8/Улсын Их Хурал, МПБ, Тамгын газрын төлөөлөгчдийг гадаад орнуудад айлчлуулах, олон улсын хурал, семинар, симпозиум, сургалтад оролцуулах, Улсын Их Хурал, МПБ, Тамгын газрын урилгаар гадаад орнуудаас ирэх зочид төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг хариуцан зохион байгуулах;

9/Улсын Их Хурал, МПБ-ийн гадаад бодлого, үйл ажиллагааны талаар Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран мэдээлэл хийх;

 

10/парламентын харилцааны асуудлаар гадаадын зочин, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтнууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахад оролцож уулзалт, ярилцлагын тэмдэглэл хийх, шаардлагатай тохиолдолд хэлмэрчлэх, тэдэнтэй уулзалт зохион байгуулах, санал, мэдээлэл солилцох, яриа хэлэлцээр хийх, захидал бичгээр харилцах.


Үүсгэсэн: 2017-02-04 17:02

Хуралдааны тов