Цэс

Холбоо барих

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ

“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганы  /2019.01.15/ үдээс хойших хуралдаан “МонголУлсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлууд” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.


Илтгэлийг Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаан лекс” ХХН-ийн гишүүн Ж.Майзориг танилцуулсан юм.

Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаан лекс” ХХН нь “Монгол Улсын төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь” төсөлтэй байгуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Засаг,захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж.


2006 оноос хойш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний 11 нь тусгайлсан хуулийг дагаж орсон өөрчлөлтүүд байгаа нь хуулийн анхны үзэл баримтлыг алдагдуулах, хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гажуудуулж, хуулийг тогтворгүй болгож байна хэмээн тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдсан.

Тиймээс шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд зарчмын шинжтэй суурь асуудал болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагаа, дотоод удирдлагатай холбоотой харилцааг үлдээж салбарын шинжтэй асуудлыг тухайн салбарын хуульд тусгахаар боловсруулж буй аж.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг одоогийн мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн тодорхойлж чадаагүйгээс тухайн чиг үүргийг хуулиар тусгайлан олгосон уу эсвэл төрөөс шилжүүлсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнэдийн засгийн үндсийг зайлшгүй бэхжүүлэх шаардлагатай байна хэмээсэн.


Тиймээс “нутгийн өөрөө удирдах ёс”, “төрийн удирдлага”-ын ойлголтыгнарийвчлан тодорхойлох, цаашилбал, үүнтэй уялдуулан засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж буйаж.

Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн орлого, зарлага, өмч, татаастайхолбоотой суурь харилцааг энэ хуулиар зохицуулах шаардлага бий болоод байгааг чонцолсон.

Түүнчлэн өнөөгийн мөрдөж буй хуульд ижил чиг үүргийг нутгийн захиргааныбайгууллагад нийтлэг байдлаар харъяалуулж байгаа байдал нь чиг үүргийндавхардлыг бий болгож байгаа бөгөөд салбарын шинжтэй, ялангуяа Засаг даргынбүрэн эрхтэй холбоотой нарийвчилсан асуудлыг хуулийн төслөөс хасах, Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг давхардуулахгүйгээр хуваарилахаартусгаснаар асуудлыг шийдэх боломжтой хэмээн харж буй ажээ.


Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийнтусгай чиг үүргийг аймаг, сум, баг, дүүрэг, хороодоор тодорхойлжээ.

Мөн эдийн засгийн үндэс-зарлага, өмчтэй холбоотойасуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бий болгох, барилга угсралттай холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн хөрөнгийн зардлын 70 хувийг улсын төсөв, үлдэх 30 хувийг тухайншатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад өмчийн хөрөнгийн зардлыгтухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж санхүүжүүлэхээр төсөлдтусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгалзардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээссанхүүжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот нь энэ хуульд заасан чиг үүргээхэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасанбайна.

Удирдлагын зарчмынтухайд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах, нутагдэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, Монгол Улсыннэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах хэмээн тодорхойлсон байна.

Мөн хуульд тухайланзаагаагүй боловч гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийнбус асуудлаар бие даан шийдвэр гаргах, гадаад улстай бие даан харилцах, биедаасан гадаад бодлого хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Энэ заалт тухайн засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гадаад улсын ижил түвшнийзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нийгэм, эдийн засаг, соёлын асуудлааршууд харилцахад саад болохгүй хэмээн тодорхойлсон байна.


Хэлэлцэж буйасуудалтай холбогдуулан чуулганд оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

Тухайлбал аймгуудынЗасаг дарга, ИТХ-ын дарга нар бүсийн нэмэгдлийн асуудлыг даруй шийдэх нь зүйтэйгэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Улсын хил орчим амьдардаг иргэдэдбүсийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэснээр нийслэл рүү чиглэж буйтөвлөрөлийг сааруулж, хязгаар нутаг эзгүйрэхэд хүрээд буй асуудлыг шийдвэрлэхболомжтой хэмээсэн. Түүнчлэн нэгжийн дахин хуваарилалтад болгоомжтой хандах,нутгийн удирдлагын тогтолцоог нухацтай ярилцах, сумын ИТХ-ын даргад тавигдахшаардлагыг өндөрсгөх, насны хязгаар тавих, аймаг, орон нутгийн төсвийн орлогынтодорхой хувийг орон нутагт үлдээдэг болох зэрэг асуудлыг хөндсөн.



Ингээд үдээс хойшиххуралдаанаар чуулганд оролцогчид дөрвөн салбар хуралдааныг хийж хуулийншинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.


Маргаашийнхуралдаанаар өмнө хэлэлцэгдсэн илтгэл болон яригдсан асуудлыг нэгтгэн дүгнэж,санал зөвлөмжөө нэгтгэнэ хэмээн УИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл