Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

  2016-01-12 00:00  287

         Худалдааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагаас Төрийн ордны “В” танхимд хуралдав. 

            Ажлын хэсгийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Ц.Баярсайхан, гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, А.Тлейхан нар оролцов.

            УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэх талаар ирүүлсэн саналыг ажлын хэсгийн ахлагч уншиж танилцуулан, цаашид хоёр хуулийн төслийг нэгтгэх эсэх талаар санал хураахад хуралд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

            Ажлын хэсгийн ахлагч ажлын дэд хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бүх гишүүдэд тараан өгч, гишүүдээс гарсан саналыг тусгаж, дараагийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг, чиглэл өгөв.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба


  2016-09-22 15:45  287